Дуурийн театрын зургадугаар сарын хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын зургадугаар сарын хөтөлбөр

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх зургадугаар сард хөл хөдөлгөөн ихтэй байх нь. Учир нь ирэх сард дэлхийн шилдэг найман балетчны нэг Д.Алтанхуяг хамтран бүжигчидтэйгээ хамт Монголдоо ирэх юм. Мөн театрынхан ирэх сард Гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагвын нэрэмжит олон улсын балетын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ингээд УДБЭТ-ын ирэх зургадугаар сарын үзвэрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

4-нд Ж.Вердийн “Аида” дуурь

5-нд А.Адан “Жизель” балет

11-нд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 85 насны ойн уран бүтээлийн тоглолт

12-нд А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балетын анхны тоглолт

18-нд Ж.Россини “Севилийн үсчин” дуурь

19-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет /Д.Алтанхуяг гоцолно/

25-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь

26-нд П.И.Чайковскийн “Франческа Да Римини” балетыг тус тус тоглох нь ээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж