Тус компани Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ба AIM зах дээр хувьцаа гаргасан байдаг юм. Өнгөрсөн жилээс хойш 42 хувиар өссөн хайгуулчдын хувьцаа нь хамгийн сүүлийн мэдээгээр 169 пенс болон буурсан байна. Газрын тосны зах зээлийн үнийн уналт нь газрын тос болон байгалын хийн салбарт ийнхүү сөргөөр нөлөөлөж байна гэж “Reuters” тавдугаар сарын 17-нд бичжээ.
Одоогоор Монголд газрын тосны чиглэлээр хоёр гол компани үйл ажиллагаа явуулж байгаа ба “Петро Матад”-ын эзэмшлийн ХХ талбайгаас газрын тос голлон олборлосныг Хятад руу шууд экспортолж, Өвөр Монголд боловсруулдаг хэмээн дээрх мэдээлэлд дурджээ.
Өмнө нь Монголын хөрсөнд социализмийн үед нүүрс устөрөгчийг илрүүлсэн бөгөөд 1950-1980 аад онд хийсэн хайгуулын үр дүнд Монгол Улсад газрын тос байгааг нотолж байжээ. 1990 оны тайланд барууны “Филиппс энержи” болон “Английн Бритиш Петролеум” компаниуд Монгол Оросын газрын тосны судалгааны ажлыг баталгаажуулсан байна.