УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг гуравт жагсаасан юм. Гэвч УИХ-аас хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулснаар дээрх асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээргүй болж, хасагдлаа.
Уг нь эхний өөрчлөлтөөр өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын зургаад огцруулах асуудлыг жагсаасан ч дахин өөрчлөлт оруулахдаа бүр авчээ. Энэ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санууллаа. Түүний тайлбарласнаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д анх өнгөрсөн тавдугаар сарын 29-нд тавьсан байна. Хуульд зааснаар Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэтэл хэлэлцэлгүй хойшлуулж цаг авсаар хаврын чуулганыг завсарлуулсан. Үндсэндээ 120 хоног болж байхад хэлэлцдэггүй, өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан байсан ч хассан байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Гэвч чуулганы хуралдааны эхэнд Төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсантай холбоотойгоор хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.
Г.НАРАН