”Рой Жонсын “хожигдол”-ыг санагдууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

”Рой Жонсын “хожигдол”-ыг санагдууллаа

Азийн спортын наадмын боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн олон тулааны шүүлт спорт сонирхогчдын гайхлыг төрүүлж байна. Манай М.Нандинцэцэг 51 кг-ын жинд Казахстаны З.Шекербековагаас хавьгүй илүү байсан ч шүүгчдийн булхайн анхны золиос болж хожигдон хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэгийн боксчин БНСУ-ын бүсгүйгээс илэрхий давуу байсан ч шүүгчид талбайн эзэн тамирчинд хожил өгснийг телевиз үзэгчид харсан биз ээ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт талбайн эзэн Хам Сангмюнгийг гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчид БНСУ-ын боксчинд ялалт өгөн үзэгчдийг гайхшрууллаа. Манай тамирчны цол гуншингаас ч эмээгээгүй нь шүүгчдийн булхай хэрээс хэтэрснийг харуулж байна. Манай баг тамирчид Сонирхогчдын боксын олон улсын холбоо АИБА-д 500 ам.доллар төлөн албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ. Шүүгчид тоглолтын видео бичлэгийг нягтлан шийдвэр гаргах аж.

Ер нь Н.Төгцогтын маань “ялагдал”1988 оны Сөүлийн олимп дахь АНУ-ын Рой Жонсын “хожигдол”-ыг эрхгүй санагдуулав. Тэгэхэд, олимпийн сүүлийн өдөр боксын аваргын төлөөх тоглолтууд болж, БНСУ-ын баг төлөвлөсөн ёсоороо 12 алтан медаль авах цорын ганц найдвар нь 71 кг-д финалд шалгараад байсан Пак Си Хун байсан юм. Тэрээр алтан медалийн төлөө АНУ-ын Рой Жонстой тулалдан хүнд цохилтод ороогүй л болохоос бүх талаараа дийлдсэн билээ. Гэвч шүүгчид БНСУ-ын ялалт олгосон нь Сөүлийн олимпийн наадмын хамгийн том хар толбо, шившигт үйлдэл болон үлдсэн түүхтэй.

Түүх давтагдана аа гэж…

Б.САНСАР

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж