Бэлэн гоймонгийн стандартыг тогтооно

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Бэлэн гоймонгийн стандартыг тогтооно

Монголчуудын өдөр тутмын хүнс хоолны хэрэглээнд хэдийнэ нэвтэрсэн ч өнөө хэр стандартгүй байгаа бүтээгэдхүүн бол бэлэн гоймон ажээ. Хэт халуун ногоотой бэлэн гоймон идсэнээс ходоод нь өвдсөн, шархалсан олон арван хүн байдаг. Бүр гоймонг уртаар нь залгиснаас гэдэсний түгжрэл болсон нь ч бий. Хүүхэд залуучуудын өайнга хэрэглээд байгаа бэлэн гоймонгийн стандартыг өнөөдөр хуралдаж буй  Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурлаар тогтоохоор болжээ.

Стандартчиллын хуралдаанаар бэлэн гоймонгоос гадна өргөн хэргэлээний 61 төрлийн бүтээгдэхүүний стандартыг бас хэлэлцэх ажээ.  Үүнд: Чийг хэмжигч шалгах арга, хэрэгсэл, шууд заагч цахилгаан хэмжих хэрэгсэл ба түүний бүрдэл хэсэг, дулааны тоолуур, үнэртэн гоо заслын бүтээгдэхүүн, ээрмэл бүтээгдэхүүн, хагас ноосон ээрмэл, элсэн чихэр, нөөшилсөн жимс, хүнсний ногооны эрүүл ахуйн дадлын дүрэм, хатуу буудайн хүүхдийн будаа, хатуу буудайн гурилын шаардлага, бетонд хэрэглэх үнсний техникийн шаардлага, шалны уян хулдаасны шаардлагууд, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” гэх зэрэг стандартууд багтжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж