Онтакэ галт уул 48 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Онтакэ галт уул 48 хүний аминд хүрчээ

 

Японы эмч нар Онтакэ  галт уулын дэлбэрэлтийн улмаас 48 хүн амь үрэгдсэнийг тогтоожээ. Энэ тухай галт уулын хэсэг нутагт нь багтдаг Нагано мужийн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ.  

 

Дайнаас хойших Японы түүхэнд хамгийн олон хүн амиа алдсан нь Онтакэ галт уулын дэлбэрэлт болов. Үүний өмнө Кссю арлын Ундзэн галт уул 1991 онд дэлбэрэхэд 43 хүн амь үрэгдэн сураггүй болсон гэж бүртгэгдсэн байжээ.

 

Мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийн  хэрэг болсон Онтакэ галт уулын дэлбэрэлт есдүгээр сарын 27-ны өдөр эхлэн халуун үнс, хорт хий цацсан байна. Үүний улмаас уулын энгэрт байсан хэдэн зуун уулчид, жуулчид гэнэтийн аюулд орсон юм.

 

Хүмүүсийн ихэнх нь уулнаас бууж амжсан байна. Амьд үлдэгсдээс дал орчим хүн халуун үнс, хорт хийгээр амьсгалан гамшигт нэрвэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж