Хунтайжийн хурим Британийн худалдааг нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Хунтайжийн хурим Британийн худалдааг нэмэгдүүлжээ

Кейт, Уильям нарын хуримын дараах нийтийн амралтын өдрүүдээр Их Британид жижиглэнгийн худалдаа эрс нэмэгдсэн нь эдийн засагт таатай уур амьсгал авчирсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард жижиглэнгийн худалдааны хэмжээ гуравдугаар сарынхаас 1.1 хувиар их байсныг тус улсын үндэсний статистикийн газраас явуулсан судалгаа харуулж байгаа юм. Нийтийн амралтын өдрүүдээр хувцас, гутал, болон хүнсний бүтээгдэхүүний эрэлт өссөн гэнэ. Энэ нь 2002 оноос хойш жижиглэнгийн худалдаа  хамгийн их өссөн үзүүлэлт гэнэ. Гэвч худалдааны энэ гэнэтийн өсөлтийг түр зуурынх гэж эдийн засагчид үзэж байгаа бөгөөд хэрэглээ бага хэвээр байгаа ажээ. Ажиглагчид жижиглэнгийн худалдааны өсөлтийг өнгөрсөн сард болно гэж таамаглаж байсан боловч ердөө 0.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан гэнэ. 

“Deutsche Bank”-ны ажилтан худалдааны өсөлтийг ердөө тоо, харин ирэх сард үүний горыг амсана гэжээ. Дөрөвдүгээр сар Их Британийн ид дулааны үе бөгөөд  зуны  гутал, хувцасны худалдаа 3.2 хувиар, хүнсний бүтээгдэхүүнийх 2.2 хувиар өсчээ.  Европын эдийн засагчид худалдааны түр зуурын өсөлтөд болгоомжлохыг сануулж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж