Жаялалита Жаярам. AP Photo/M. Lakshman
Энэтхэгийн Тамилнад мужийн тэргүүн сайд ба кино жүжигчин асанд ял оноосноос болон түүнийг шүтэн бичрэгчдээс наад зах нь 20 хүн амиа егүүтгэжээ. Шүтэн бишрэгчид нь Жаялалита Жаярамыг “ээж” гэж дууддаг. Түүнийг авлигын хэрэгт буруутай гэж үзэн 18 жилийн турш шүүх ажиллагаа явуулж байж түүнд ял өгөв.
Дуулиантай баривчилгаа явуулсны дараа муж даяар эсэргүүцэл гарч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өөрсдийгөө хүмүүс галдаж байлаа. Арваад хүний зүрхээр хатган эмнэлэгт хүргэгдсэн ба мөн олон хүнийг аварч чадсан байв.
Жаялалита Жаярам 1989 оноос хойш "Аннадураин нэрэмжит дравидийн дэвшлийн бүх энэтхэгийн холбоо” намыг толгойлж ирсэн ба мужийн тэргүүн сайдаар 1991-1996, 2001-2006, 2011-2014 онуудад нийтдээ 15 жил ажилласан байна. Мөн л бараг тийм хугацаанд мөрдөн байцаалт явагдаж иржээ. Цагдаагийнхан түүний 750 хос гутал, 10 мянган сари, гурван кг орчим алтыг хураасан 1997 онд “ээжийг” шүүж эхэлсэн юм. Ингээд Бангалор хотын шүүх Жаялалитад дөрвөн жил шоронд хорих, 20 сая долларын торгуулын ялыг өгсөн байна. Мөн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байна. Тэрээр мужийн тэргүүн сайдаа өгсөн байв. Өмгөөлөгч нар нь даван заалдаж эхэлсэн гэнэ.
Жаялалита Жаярам
Жаялалита Жаярам 1948 онд төржээ. Тамил хэл дээр кинонд тоглон алдаршсан ба нийтдээ 120 кинонд тогложээ. Түүний зургийг муж даяар өлгөсөн байдаг бөгөөд
Түүний “ээж” нийгмийн санаачлагуудыг чимэглэж ирэв. Энэ эмэгтэй мужийн хууль хяналтын байгууллагуудад эмэгтэй цагдаа нарын 30 хувийг тогтоож хэрэгжүүлсэн гэнэ. Одоо Тамилнад мужид дандаа эмэгтэй бүрэлдэхүүнтэй 57 цагдаагийн хэсэг ажилладаг. Үүний дараа банк, номын сан, дэлгүүр зэрэг эмэгтэйчүүдэд хаалгаа нээсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР