“Citroen” 20,000 автомашинаа худалдаанаас татжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

“Citroen” 20,000 автомашинаа худалдаанаас татжээ

Автомашины тоормосны дөрөө баруун талдаа байх ёстой авч зүүн талд зорчигчийн суудлын дор холбосон хэвээр байгааг ”BBC”-гийн  шинжээчид тогтоожээ. Францын автомашин үйлдвэрлэгч “Citroen”  20,000 ширхэг “Picasso C3” маркийн автомашиныг Их Британи дахь худалдаанаас эргүүлэн татсан нь үүнтэй холбоотой ажээ. Францад үйлдвэрлэсэн зөв талдаа жолоотой машины тоормосны дөрөө зорчигчийн талд байсан нь тогтоогджээ. Шинжээчдийн үзэж буйгаар автомашин үйлдвэрлэгчид  тоормосыг жолоочийн талд биш, зорчигчийн талд суурилуулсан гэнэ. Харин “Citroen”-ны төлөөлөгчид үүнийг удирдлагын систем гэж тайлбарласан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж