Мэргэжлийн хяналтын байгууллагын нээлттэй өдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын байгууллагын нээлттэй өдөр болно

Мэргэжлийн хяналтын байгууллагын нээлттэй өдөрлөг энэ сарын 23-нд буюу ирэх даваа гаригт болно. Энэ өдөр иргэдийн санал хүсэлт, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс гадна хяналтын газрын дарга, байцаагчид мэргэжлийн зөвлөмж өгч, шалгалтаар илрүүлсэн чанаргүй бараа бүтээгдэхүүнийг дэлгэн харуулж, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийх ажээ. Мөн байгууллагын вэбсайтад зочлон, сонирхсон асуултдаа Газрын дарга Р.Содхүүгээс хариулт авах боломжтой юм. Түүнчлэн нээлттэй утас 1286 дугаарт энгийн утасны тарифаар залгаж, хяналт шалгалт, байцаагчийн ёс зүйн талаарх мэдээлэл, санал гомдлоо өгч болох гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж