Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн Е хэсэгт багтсан Английн “Челси” клуб өнгөрсөн шөнө Португалийн “Спортинг” клубын талбайд зочилж, 0:1-ээр хожсоноор тун чухал гурван оноо авлаа. Ингэснээр дөрвөн оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 34 дэх минутад Матич оруулжээ.
Тэгвэл нөгөө талд Германы “Шальке” клуб талбай дээрээ Словены “Марибор” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 37 дахь минутад Бохар гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Харин талбайн эздээс 56 дахь минутад Хунтелар гоолдож, тоог тэнцүүлжээ. Эхний хоёр тойргийн дараа “Челси” дөрвөн оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байгаа бол айлын талбайд тэнцсэн “Марибор” клуб хоёрдугаар байрт бичигдэж байна.
Эх сурвалж: http://www.mminfo.mn