Рубин Паттерсон Монголын тамирчдыг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Рубин Паттерсон Монголын тамирчдыг дасгалжуулна

НБА-д 1998 онд “Лос Анжелес Лэйкерс” багт драфтлагдсанаар 2009 он хүртэл НБА-д хүчин зүтгэсэн, хамгаалалтын мэргэжилтнүүдийн нэг "Kobe Stopper" хочит тоглогч Рубин Паттерсон сагсан бөмбөгийн мэргэжилтний хувиар Монгол улсад ирж ажиллахаар болжээ.

Рубин Паттерсон Монгол улсад ирж багш, дасгалжуулагчид болон өсвөр үеэс, Үндэсний супер лигийн тамирчид хүртлэх бүх түвшинд мэргэжлийн тамирчны бэлтгэл сургуулилт болон сагсан бөмбөгийн ялалтын хамгийн чухал зэвсэг хамгаалалтын талаар сургалтуудыг зохион байгуулна.

Тэрээр НБА-д 2009 он хүртэл Los Angeles Lakers, the Seattle SuperSonics, the Portland Trail Blazers, the Denver Nuggets, the Milwaukee Bucks, and the Los Angeles Clippers зэрэг багуудад хүчин зүтгэж кареерынхаа туршид 10.2 оноо 4.2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж