Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах Кино урлагийн дээд сургуулийн автобусны буудлын орчимд энэ сарын 6-ны өдөр тус сургуулийн оюутан Д хоёрдугаар курсын оюутан С-ийг цохиж гэмтээн, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл хэвлэлд гарчээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Дээрх эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй Д нь 22 настай, Кино урлагийн дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан гэнэ. Хэргийн мөрдөн байцаалтад нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.
С.Отгон