Олон улсын ахмадын өдөрт зориулан “Хэлп эйж интернейшнл” байгууллагаас 60-аас дээш настай хүмүүсийн нийгмийн амьдрал, эдийн засаг, нийгмийн халамжийг харьцуулан тэдэнд ээлтэй улсыг шалгаруулжээ. Дэлхийн 96 орны дунд явуулсан судалгаагаар ахмад настнууд амьдрахад хамгийн таатай орноор Норвеги улс тодорсон байна. Норвегийн араас Швед, Швейцарь, Канад, Герман улсууд ахмад настны амьдрах нөхцөл сайтай орнуудаар нэрлэгджээ. Ерөнхийдөө ахмадуудад ээлтэй буюу хөгшрөхөд таатай орнуудаар Австрали, Хойд Америк, Баруун Европын орнууд тодорсон байна.
Үүний зэрэгцээ ирэх 2050 он гэхэд дэлхийн хүн амын 21 хувийг 60-аас дээш настнууд эзлэхийг судалж тогтоожээ. Мөн ирэх 2050 он гэхэд 40 орчим орны хүн амын 30 хувийг 60-аас дээш настан эзлэх тооцоо гарчээ. НҮБ-ын хийсэн судалгаагаар ирэх 2030 он гэхэд 60-аас дээш настнуудын тоо 1.4 тэрбумд хүрэх гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС