Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох асуудлыг шийднэ хэмээх хүлээлт нийгэмд буй. Харин албан ёсоор төлөвлөгдөөд буй асуудлаас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл зэрэг асуудал буй аж.
УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ энэ мэт чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах тухай дурдаад “..Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд буй. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх нь засгийн ажлыг цалгардуулахгүй байх чухал ач холбогдолтой..” хэмээн онцолсон байна.
Чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцсон юм.
Б.ЭНХ