Анх 2009 онд PC дээр гарсан цагаасаа хойш хүүхэд залуус гэлтгүй бүх насны хүмүүсийг байлдан дагуулж чадсан Minecraft тоглоомыг тун удахгүй Xbox One дээр тоглох боломжтой болох гэж байна.
Уг тоглоомын Xbox One-д зориулсан хувилбар энэ жилийн арваннэгдүгээр сарын 18-нд худалдаанд гарахаар товлогдсон бөгөөд үнэ нь 19.99 ам.доллар байх гэнэ. Харин Xbox 360 дээрх Minecraft хувилбартай хүмүүс 4.99 доллараар тоглоомоо шинэчилж авах боломжтой байх ажээ.
Т.БИЛГҮҮН