Ирэх сараас гадаадад байгаа иргэдээ бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Ирэх сараас гадаадад байгаа иргэдээ бүртгэнэ

Хилийн чанадад ажиллаж байгаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлын хоёр дахь үе шат ирэх сарын 1-нээс эхэлнэ. Энэ удаад Монгол Улсаас хүн ам олноор суурьшсан улсын Элчин сайдын яам,  Консулын газартай хамтран хоёр сарын хугацаанд иргэнээ тоолох ажлыг зохион байгуулахаар болжээ. Гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар иргэний бүртгэлийн үнэн зөв мэдээлэл бий болж, цахим үнэмлэхтэй болох, цаашлаад Хүний хөгжил сангийн мөнгөө авах эрх үүсэх ач холбогдолтой юм. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргасан судалгаагаар гадаад улс орнуудад монголын 100 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаа аж. Эдгээр иргэдээ хоёр сарын хугацаанд бүртгэж дуусгахаар төлөвлөж  байгаа аж. Монгол Улсын иргэд хамгийн олноор амьдардаг БНСУ-д өнгөрөгч гуравдугаар сарын 22-ноос бүртгэлд хамруулах ажил эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус улсад байгаа 5000 гаруй иргэн хамрагдсан гэх мэдээллийг Консулын газраас өгчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж