Алуурчны номлолын алуурчин аав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Алуурчны номлолын алуурчин аав

Видео тоглоом бол маш сайн сэтгэл санаа баясгагч, зугаа цэнгэл бэлэглэгч боловч хэтрүүлэн тогловол өгснийхөө хэрээр хор хүргэдэг талтай. 

Дэлгэцийн урд тоглон суугаа хүний хувьд цаг хугацааны баримжаа алдагддаг бөгөөд 40 цаг тасралтгүй видео тоглоом тоглоод нас барсан тохиолдол гарч байсан билээ.

Харин саяхан видео тоглоомноос болж охиныхоо аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ.

27 настай Марк гэгч залуу Assassin’s creed 3 тоглоомыг тоглож байсан ба энэ үед түүний нэг сартай охин нь уйлжээ. Охин чимээгүй болсонгүй уйлсаар байсан ба залуу аав энэ чимээнд тэсэлгүй уурлан охиноо үүрд чимээгүй болгосон байна. Тэрээр шүүхэд дуудагдан хүн амины хэргээр найман жилийг торны цаана өнгөрүүлэхээр болжээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж