Сэрүүлгийг орлох шинэ Арр Wakie

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Сэрүүлгийг орлох шинэ Арр Wakie

Анх тахианы дуунаар сэрдэг байсан бид сэрүүлгийг бүтээснээр нойрыг ялах тал дээр нэгэн том алхам хийсэн билээ.  Гэвч энэхүү хэрэгсэл маань одоо үед найдвартай гэж хэлэхэд хэцүү болжээ. Сэрүүлгээ унтраачихаад унтчихдаг хүмүүсийг найдвартай сэрээх нэгэн хэрэгслийг танилцуулъя.

Хэрэглээнд гарснаасаа эхлээд л ухаалаг ертөнцийн ухаалаг сэрүүлэг хэмээн нэрлэгдэж байгаа энэ Арр-н нэр бол Wakie. Энэхүү Арр-г интернэт сүлжээ ба ухаалаг утастай бол дэлхийн хаанаас ч хэн ч  хэрэглэж болох ба та хаа нэгтээ унтаж байгаа хэн нэгнийг сэрээж өгөнгөө түүнтэй харилцан яриа өрнүүлэх, танилууд болох боломжтой.

Уг Арр-г хэрэглэх процесс их энгийн бөгөөд та сэрэхийг хүссэн цагаа тааруулаад унтаж болох ба таны тохируулсан цаг болох үед Арр-г хэрэглэж буй бүх хэрэглэгчдийн өмнө таныг сэрээх санал гарч ирэх болно. Ийнхүү Wakie-ийн сэрүүн хэрэглэгчид тан руу дуудлага хийж өөрсдийн дуу хоолойгоор таныг сэрэхэд туслах болно. Дуудлага бүрийн дараа сэрээх тусламж ямар байсныг үнэлэх боломжтой ба та өөрөө ч хэн нэгнийг сэрээж өгч өөрийн оноогоо нэмж болно.

Та уг Арр-г татаж авахыг хүсвэл ЭНЭ хаягаар холбогдоорой.

Т.БИЛГҮҮН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж