УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд болно. Үүний дараа УИХ дахь нам, эвсэлийн бүлгийн хуралдаан болж, хэлэлцэх асуудлын талаар өөрсдийн байр сууриа нэгтгэх юм. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болох бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох юм. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхний эгнээнд төмөр замын талаар баримтлах бодлого, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах эсэх тухай хэлэлцэхээр болоод багаа юм. News agency энэ талаар тухай бүрт нь мэдээлэл хүргэх болно.
Л.ХАЛИУ