Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын тэмцээний медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.
64 кг-д Б.Чинзориг Японы Кавачид 1:2 (9:10, 10:9, 9:10) онооны харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээ. Японы тамирчин Кавачигийн хувьд Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
Одоо манай боксчдоос 75 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д Д.Отгонбаяр нар рингенд гарах юм.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.