Есдүгээр сар гарсаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтвортой хэвээр байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг долларыг 1842-оор авч, 1840 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1835-аар авч, 1847 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудыг авч байгаа болон зарж буй долларын ханшийн зөрүү 12 төгрөг байна. Долларын ханш тогтвортой байгааг бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ зогссонтой холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж буй. Монголбанкны хувьд долларын ханшийг 1800 төгрөгт барина гэдгээ өнгөрсөн долдугаар сард амалж байсан юм.
Б.ХАЛИУН