Alibaba нь Beijing Shiji-д хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Alibaba нь Beijing Shiji-д хувь эзэмшинэ

Хятадын Alibaba корпораци нь Beijing Shiji Information Technology компанийн 15 хувийг 457 сая ам.доллараар худалдан авч байна гэж The Wall Street Journal сонин дамжуулав.

 

 

Алибаба корпораци бирж дээр IPO амжилттай явуулсны дараа энэ наймааг хийлээ. Beijing Shijiкомпани нь  программ хангамж ба үйлчилгээ дээр нь өөрийн зочид буудлын сүлжээний бизнес эрхэлдэг. Beijing Shiji компанийн хувийг авснаар Alibaba нь өөрийн бизнесийг  аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Компани нь Taobao Travel гэсэн билет урьдчилан захиалах, буудлын болон бэлэн аялалын үйлчилгээ эрхлэн явуулдаг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж