Ноолуурын үнэ хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ хямдарчээ

Хөдөө аж ахуйн биржээр худалдаж буй нэг килограмм боловсруулаагүй цайвар ноолуурын ханш хямдарсан байна. Тодруулбал, өчигдрийн /есдүгээр сарын 29/ арилжаагаар уг төрлийн ноолуурыг 77800 төгрөгөөр арилжжээ. Есдүгээр сарын эхэнд нэг кг боловсруулаагүй цайвар ноолуурыг 79000 төгрөгөөр арилжиж байсан бол ийнхүү хямдарч байна.

Монгол Улс жилдээ 7000 орчим тонн ноолуур бэлтгэдэг. Жил бүрийн хавар ноолуур бэлтгэл эхлэхэд үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ базаах сонирхолтой байдаг бөгөөд одоо үлдсэн нь чанарын хувьд хавар гарсан ноолуураас доогуур байдаг учир ханш бага зэрэг буудгийг албаныхан тайлбарлалаа.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж