Шигшээ багаа угтаж авах санаачлага өрнөв

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Шигшээ багаа угтаж авах санаачлага өрнөв

Цахим ертөнцөд Монголын улсын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багуудаа угтан авах ажиллагааг зохион байгуулах санаачлага өрнөжээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх сарын 3-нд газардах тамирчдыг халуун дотноор угтан авцгаах уриалгыг одоогоор 600 гаруй хүн дэмжээд байгаа аж.  Азийн Наадамд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид шилдэг 8-д шалгарч, урд байгаагүй амжилтыг бүтээсэн нь ийнхүү нутаг нэгтнүүдийнхээ зүгээс талархал, бахархалыг төрүүлж буй юм. 

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж