Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрөөр үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл асуулт тавилаа. Тэрбээр “Франц улс бага дунд орлоготой иргэдэд зориулж хямд үнэтэй орон сууц барьсан. Жилд 120 мянган айлын орон сууц барьж байсан. Гэвч тэрхүү барьсан орон сууц нь цагаач иргэдийн орон сууц болж, улмаар гэмт хэргийн уурхай болсон. Сонгууль болохоор улстөрчид тус орон сууцны дээвэр, цахилгаан, дулааны шугамыг засах, шинэчлэх ажлыг ярьж эхэлдэг. Орлого багатай иргэдийн хувьд орон сууцаа өөрсдийн хөрөнгөөр засна гэж байдаггүй юм байна. Эцэстээ бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил хамгийн их зарлага шаардсан, гарлага ихтэй ажил болсон. Тэрхү аюултай алхмыг яагаад “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга зам сонгочих вэ”.  
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх: Одоогоор Улаанбаатарт газар алга. Тиймээс эхний ээлжинд иргэдийн газар дээр нийтийн эзэмшлийн орон сууц барина. Түүнд иргэд түр хугацаагаар байрлаж, улмаар орон сууцандаа орно. Олонхи орон сууцыг иргэд хувиараа барина” гэсэн хариулт өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү удирдаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж