Сирийн тарианы агуулахыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Сирийн тарианы агуулахыг бөмбөгджээ

 

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн онгоцнууд өнгөрсөн шөнө /IX.28/ “Исламын улс” бүлэглэлд цохилт өгөхдөө Сирийн Манжиб хот дахь үр тарианы агуулахыг бөмбөгджээ. Агаарын бөмбөгдөлтийн улмаас үр тарианы агуулахад ажиллаж байсан энгийн иргэд амь үрэгдсэн байна. Одоогоор энэ талаар Вашингтоноос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Үүний зэрэгцээ Сирийн Засгийн газрын арми өнгөрсөн шөнө /IX.28/Алеппо хотод дайралт хийсэн аж.

 

АНУ нь өнгөрсөн долоо хоногоос Арабын орнуудын дэмжлэгтэйгээр Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Олон улсын цэргийн эвсэл нь Сири, Иракийн нутаг дахь “Исламын улс” бүлэглэл болон алан хядах аль-Каидатай холбоотой бусад хэт даврагчдын нуувч баазыг устгах зорилгоор цохилт өгч эхлээд буй юм.

 

Манжиб нь Алеппо хотоос баруун зүгт Туркт улстай хил залгаа Кобани тосгоны дунд оршдог аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж