Медальтнуудад шагнал гардуулах эрхэм үүрэг хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Медальтнуудад шагнал гардуулах эрхэм үүрэг хүлээлээ

Инчёны Азийн наадамд Монголын тамирчид амжилттай оролцож, өмнөх наадмуудад хүртсэн алтан медалийн тоо болон нэг наадмаас хүртсэн медалийн амжилтаа хэдийнэ эвдээд байна.

Тамирчид маань тэмцээн, уралдаанд амжилттай оролцохын хажуугаар Монголын багийн удирдах бүрэлдэхүүнд багтаж буй спортын удирдлагууд Азийн наадмын медальтнуудад шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээсээр байна.

Тухайлбал Монголын багийн ахлагч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ жүдо бөхийн төрөлд шагнал гардуулсан бол МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өчигдөр хөнгөн атлетикийн медальтнуудад, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин чөлөөт бөхийн төрөлд шагнал гардуулж, шар тивийн шилдэг тамирчдад баяр хүргэлээ.

Монголын баг тамирчид одоогоор жүдо бөх, чөлөөт бөх болон буудлагын төрлүүдээс 4 алт, 4 мөнгө, 10 хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас 11 байрт бичигдээд байна.

Инчонд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж