Завханы багачууд шатарт дурласан нь

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Завханы багачууд шатарт дурласан нь

..Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргын амт чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа…

Ийм л намрын намуухан, налайсан өдрүүдэд Завхан нутагт ажиллаад ирлээ. Хотоос гарч зам ширтэн явах юутай сайхан. Санаа бодол цэгцтэй, холын зам ярайн харагдана. Намрын налайсан, шаргалтсан өдрүүд Завхан нутагт аль эрт ирээ юу даа гэмээр. Тал газрын өвс ногоо, моддын навчис хэдийнээ шаргалтсаныг нутгийн олон ярьцгаана, нүднээ ч илт байх юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Завхан нутагт цас унаж, хүйтрэхээс өмнө очиж, хөдөө нутгийн томилолтоор явсандаа олзуурхууштай, би.

Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт орших Завхан нутаг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартайг монгол хүн бүр мэднэ. Тэгвэл Завханы жаалууд адтай, оюунлагыг энэ тэмдэглэлээрээ онцолъё. Завхан аймаг нийт 24 сумтай, залуусын боловсролд том хөрөнгө оруулах, залуу боловсон хүчнийг орон нутагтаа үлдээх их ач холбогдолтой МУИС-ийн салбар Эдийн засгийн сургууль Улиастай хотод бий. Товчоор хэлбэл, Завханыхан хүүхэд, багачууд, залуустаа их хайртай. Энэ ч утгаараа хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой 10 мянга гаруй хүүхдийг хамарсан шатрын тэмцээн анх удаа Завхан аймгийн бүх суманд нэгэн зэрэг болсон юм. Чухам энэхүү түүхэн үйл явдлын гэрч болон сурвалжилахаар хотоос хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дагалдан явж, хөдөө нутагт ажиллалаа. Энэ бол "Өсвөрийн монгол шатарчин-9999" тэмцээн. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачлагаар энэхүү тэмцээнийг анх удаа Завхан нутагт есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тэмцээний албан ёсны нэр 9999 шатарчин гэх ч оролцсон шатарчдын тоо 10 мянгаас давсан байлаа.

Завхан аймгийн бүх сумдыг хамарч, нийт 10 мянга гаруй өсвөрийн шатарчинг тоглуулах нь амаргүй даваа тул сум суманд нь нэгэн зэрэг тоглуулсан юм. Тодруулбал, 24 суманд шатрын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийнхнийг томилсон. Үүн дээр нэг сэтгүүлч, нэг зураглаачийг мөн томилон тэмцээнийг үнэн зөв, цэгцтэй явуулахад хяналт хийн сурвалжилсан. Ийнхүү аймгийн төв Улиастай хотод ирсэн өдрөө хэвлэл мэдээллийн төлөөлөгчид сум бүрт хуваарилагдан, аймгийн төвөөс хол орших сумдад ажиллах ажлын хэсгийнхэн шууд замдаа гарсан юм.

Тэмцээн 7 хүртэлх нас, 8-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-18 нас тус бүр эрэгтэй, эмэгтэй ангиллаар болсон. Сонирхуулахад 7 хүртэл насанд хамгийн балчир нь дөрвөн настай хүүхэд шатар тоглож байсан юм. Тэмцээний зарчмын хувьд, Швейцарь системаар зохион байгуулсан бөгөөд таван өрөг тоглож, гурван удаа хожигдвол тэмцээнээс хасагдаж, онооны дарааллаар байр эхлүүлсэн. 10 мянга гаруй хүүхэд шатар тоглосон тул онооны тэнцэх тохиолдол зохилох учраас чанарын үзүүлэлтийг харгалзаж байлаа. Тодруулбал, олон хожил авсан хүүхэдтэй тоглож ялсан бол чанар нь дээшилнэ, ямар ч хожилгүй хүүхэдтэй тоглож ялсан бол доошлох байдлаар шүүснийг албаныхан тайлбарлаж байв.

Шилдэг шатарчин хүүхдүүдийг Москвагийн их сургуульд сургана

Миний хувьд, Завхан аймгийн төвөөс 110 гаруй км зайд орших Эрдэнэ хайрхан суманд ажлын хэсгийнхэнтэй хамт ажиллалаа. Тус сум 1600 орчим хүн амтай, 417 мянган га газар нутгийг хамран оршдог байна. Хөдөлмөрийн насны 1100 хүн, сургуулийн насны буюу сургуульд суралцдаг 96 хүүхэд бий талаар  сумын Засаг дарга О.Чулуунбаатар, сумын Есөн жилийн сургуулийн захирал П.Доржсүрэн нар  хэлж байлаа. Сургуулийн орчин нөхцөл, сумын хэмжээнд шаардлагатай техник мэрэгсэл хангалттай сайн байдаг ажээ.  Өсвөрийн Монгол шатар-9999" тэмцээнд уг сумын сургуулийн 96 хүүхдээс 87 хүүхэд шатар тоглосон. Өөрөөр хэлбэл Эрдэнэ хайрхан сумын хүүхдүүдийн 90 гаруй хувь нь шатар тоглож мэддэг нь бахархмаар. Дээр хэлсэнчлэн хамгийн бага насны ангилал болох 7 хүртэлх насныхад дөрвөн настай хүүхэд багтаж, шатар тоглож суусан нь хэн хүний хайрыг татаж байлаа. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлээд зогсохгүй хүүхдийг санаагаа төвлөрүүлж, цэгцтэй суухад сургадаг энэхүү оюуны спортыг багаасаа сонирхоно гэдэг том амжилт. Ийнхүү Эрдэнэ хайрхан сумын хүүхдүүд шатрын тэмцээндээ оролцож, насны ангилал тус бүрээс гурван хүүхэд шалгарч, нийт 24 хүүхэд Улиастай хотод болох шигшээ тэмцээндээ оролцохоор болж, өргөмжлөлөө гардан авсан.

Есдүгээр сарын 22, 23-нд Улиастай хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд сум бүрээс шалгарсан шилдэг өсвөрийн шатарчид чуулж, шигшээ тоглолтоо хийсэн юм. Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Халимаг улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов болон албаныхан, завханчууд оролцсон нь энэхүү "Өсвөрийн монгол шатарчин-9999" тэмцээн ямар ач холбогдолтой тэмцээн болохыг баталсан хэрэг боллоо. Мөн ухлаг соёлын оддын төлөөллөөс ирж, ая дуугаа өргөн, өсвөрийн шатарчдад амжилт хүссэн юм.

Аймгийн хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд сум сумандаа нэгэн зэрэг тоглосноос 1240 гаруй хүүхэд тунаж, уг шигшээ тэмцээнд оролцсон. Шигшээ тоглолтод орохоор хүн амын тоогоор ихээс шалтгаалан  Улиастай хот, Тосон цэнгэл, Тэлмэн, Тэс, Баянтэс, Их-Уул сумаас олон шатарчид ирсэн. Завханы Төв цэнгэлдэх зай талбай сайтай тул шилэгдмэл хүүхдүүд талбайн голд нас насны ангилалдаа хуваагдан байрласан байлаа.

Ийнхүү нас насны ангиллаас эхний гуравт шалгарсан шилдэг өсвөрийн шатарчдыг танилцуулж байна.

Овог нэр

Сум/ клуб

Насны ангилал

Оноо

Эрэгтэй

эмэгтэй

1

Б.Билгүүнтулга

Жавхлант

7 нас

 

5

2

Б.Төгсбаясгалан

Чандмань-Эрдэнэ

7 нас

 

5

3

О.Энхмэнд

Чандмань-Эрдэнэ

7 нас

 

4.5

4

Б.Намуундарь

Тэс

 

7 нас

5

5

Б.Нямхүү

Чандмань

 

7 нас

5

6

Ц.Цэвэлмаа

Дэвшил

 

7 нас

4.5

7

С.Батбилэг

Баянтэс

8-9 нас

 

5

8

Н.Ганбаяр

Жавхлант ЦС

8-9 нас

 

5

9

О.Бумбаяр

Дэвшил

8-9 нас

 

5

10

Ц.Сайхантөр

Идэр

 

8-9 нас

5

11

Т.Дашмаа

Тэлмэн

 

8-9 нас

4.5

12

А.Энхдулам

Сантмаргац

 

8-9 нас

4.5

13

Х.Билгүүнлхагва

Түдэвтэй

10-12 нас

 

5

14

Б.Самдандорж

Баянтэс

10-12 нас

 

5

15

Б.Даваадорж

Цагаанчулуут

10-12 нас

 

5

16

Б.Одонтуяа

Тосонцэнгэл /2-р сургууль/

 

10-12 нас

5

17

Т.Ганчимэг

Тосонцэнгэл 1

 

10-12 нас

 

5

18

Б.Өнөржаргал

Түдэвтэй

 

10-12 нас

5

19

Ү.Саранхүү

Чандмань-эрдэнэ

13-15 нас

 

5

20

А.Отгонсүрэн

Их-Уул

13-15 нас

 

5

21

Э.Бумбаяр

Эрдэнэ хайрхан

13-15 нас

 

4.5

22

Б.Сугар-Эрдэнэ

Баянхайрхан

 

13-15 нас

5

23

Д.Ариунзаяа

Нөмрөг

 

13-15 нас

5

24

Б.Нямгэрэл

Тосонцэнгэл 2

 

13-15 нас

5

25

Б.Уламбаяр

Нөмрөг

16-18 нас

 

5

26

Ц.Батнайрамдал

Түдэвтэй

16-18 нас

 

5

27

Д.Гантулга

Нөмрөг

16-18 нас

 

5

28

А.Хандмаа

Нөмрөг

 

16-18 нас

5

29

У.Уянга

Дэвшил

 

16-18 нас

5

30

Ж.Чанцалдулам

Тосонцэнгэл 1

 

16-18 нас

5

Шилдгээр шалгарсан эхний 100 гаруй хүүхдийг алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж, гадаадад аялуулахаар болсон. Дараах байруудыг эзэлсэн хүүхдүүд “Найрамдал”, Завхан аймгийн “Даян” зусланд амрах эрхийг авлаа.  Мөн Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов жил бүр шатрын спортод амжилт гаргасан таван хүүхдийг Москвагийн их сургуульд үнэ төлбөргүй сургахаа амалсан юм. Энэ нь завханчуудын хувьд их сайхан мэдээ байлаа.

Гурван тулгуурт бодлогын тайлал

"Өсвөрийн монгол шатарчин-9999" тэмцээн нь УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан "Гурван тулгуурт бодлого"-ын тайлал байжээ. Тэрбээр Завхан нутгийн хүүхэд, залуусын боловсролд хөрөнгө оруулах зорилгоор уг бодлогыг санаачилсан бөгөөд энэ нь компьютер, морин хуур, шатрын мэдлэг, чадвартай болгох юм байна. Энэ талаараа Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав шигшээ тэмцээний нээлтийн үеэр "Очирваань хайрханаараа овоглосон Завхан нутагт Гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлээд зургаан жил болсон байна. Энэ хугацаанд 666 хүүхдийг компьютертэй болгосон. 999 морин хуурчийг бэлтгэж, Отгонтэнгэр хайрханыхаа бэлд тоглуулсан. Мөн улсын баяр наадмаар, төв талбайд морин хуурчдаа тоглуулсан. Одоо бодлогынхоо гурав дахь тулгуур болох шатрын спортыг хөгжүүлэх үйлсээ тайлагнаж байна. Анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглосон нь бид бүгдийн амжилт. Энэ түүхэн гавъяаг та бид хамтдаа хийж чадлаа" гэсэн юм.

Уйдах завгүй багачууд

Өсвөрийн шатарчдын дунд болсон энэхүү тэмцээний үеэр хөгжилтэй зүйл багагүй тохиолдож байлаа. Ялангуяа 4, 5 настнууд эцэг эхээсээ холдмооргүй, олон хүүхдийн дунд шатар тоглож суух хэцүү байсан бололтой. Хүүхэд л юм болохоороо удаан сууж чадахгүй босч явмаар санагдах, шатар тоглох зуураа юм идээд суух нь өхөөрдмөөр. Нэг жаал өрмөнцөр идэнгээ шатар тоглож сууна. Өнөөх өрмөнцөрөө хэд хазаад өөртэйгээ хамт тоглож буй хүүхдэдээ хазуулаад л, хайр хүргэм хөөрхөн. Нөгөө талаараа сумын багачууд их ажилтай. Өглөө 09.00 цагт сумын шатрын тэмцээн нь эхлэх гэж байхад яаран тэвдэн ирсэн хүүхэд ажиглагдлаа. Тэр хүү тэмцээний өмнөхөн гэртээ ус зөөгөөд хувцсаа солиод ирсэн байжээ. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр, ер нь л сумын жаалууд шатар тоглох их дуртай болсон гэнэ лээ. Хүүхдийн тоглоомын талбайд тэгш тавцантай тоглоом л олдвол шатраа дэлгэж тавиад хоёулаа тоглоод суучихдаг болсон гэнэ. Бага насны хүүхэд аав, ээждээ эрхэлж, элдэв машин, хүүхэлдэй, бүр гар утсаар тоглохоос илүүтэй оюуны спорт гэгддэг шатарт шимтэх болсон нь юутай сайхан. Чухам эдгээр хүүхдүүд Монголын ирээдүйг бүтээх оюунлаг монгол хүн болох биз ээ.

Геннисийн амжилтанд бүртгэнэ гэв

Дэлхийн шатрын холбооны тэргүүн Кирсан Илюмжинов Завхан аймгийн Их-уул суманд болж буй сумын шатрын тэмцээний үеэр саатахдаа Монголд анх удаа 9999 шатарчин зэрэг тоглосон үйл явдлыг Геннисийн амжилтад бүртгүүлнэ гэж хэлсэн юм. Энэ нь монгол түмний хүсэн хүлээсэн сайхан мэдээ байв. Тэгэхээр тун удахгүй монголын өсвөрийн шатарчид Геннисийн амжилтад албан ёсоор бүртгүүлсэн талаарх бахархмаар мэдээ тун удахгүй дуулдана гэдэгт итгэлтэй байна.

У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж