Онтаке галт уулын дэлбэрэлтээр 40 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.28-нд нийтлэгдсэн

Онтаке галт уулын дэлбэрэлтээр 40 хүн бэртжээ

 

Японы төвийн Нагано, Гифу мужуудад орших Онтакэ (Ontake) галт уул өчигдөр өдөр /IX.27/ гэнэт дэлбэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 40 хүн гэмтэж бэртсэний долоо нь ухаангүй байгаа аж. Одоогоор галт уулын дэлбэрэлтийн бүсэд туршлагатай уулчдаар ахлуулсан цэрэг, цагдаагийн 500 гаруй алба хаагч, үнс, нурманд боогдсон хүмүүсийг хайн, аврах ажиллагаа явуулж байгаа гэнэ. Японы орон нутгийн хэвлэлд мэдээлснээр галт уул дэлбэрэх үеэр 32 уулчин аврилт хийж явсан бөгөөд тэдний сургийг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Галт уул дэлбэрэхийг урьдчилан таамаглаагүй байснаас өчигдөр /IX.27/ олон зуун хүн гамшгийн бүсэд хашигдсан байв. Тэдний ихэнхийг аюулгүй газар руу шилжүүлсэн боловч өнөө өглөөг хүртэл 40 хүн үнс, нурманд хашигдсан хэвээр үлдсэн гэнэ. Үүнээс гадна галт уулын дэлбэрэлтээс бямба гаригт /IX.27/ Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын албаныхан зарим нислэгийг цуцлаж, чиглэлийг нь өөрчилжээ. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр энэ есдүгээр сарын 10-наас хойш Онтаке галт уулын орчимд бага зэргийн чичиргээ мэдрэгдэж байсан гэнэ.

 

Токиогоос 200 орчим км-ийн зайтай орших Онтакэ галт уул нь намрын өнгийг тольдох хамгийн тохиромжтой газар гэдгээрээ алдартай тул энэ цагт хүний хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж.

 

Японд хамгийн сүүлд 1991 онд баруун өмнөд хэсгийн Унзен галт уул дэлбэрснээс 43 хүн амь үрэгдсэн гамшиг тохиож байжээ.

 

 

 

 

 

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж