Исламын нэгэн вебсайт Осама Бин Ладены амь үрэгдэхээсээ өмнө хэлсэн үгтэй аудио бичлэгийг нийтэлжээ. Аль Кайдагийн хэвлэл, мэдээллийн гол хэрэгсэл болох Ас-Сахабын илгээсэн арав гаруй минутын дээрх бичлэгт Бин Ладен өөрийгөө “Исламын боол” хэмээн нэрлэсэн байна. Бичлэг Бин Ладены залбиралаар эхэлж, Засгийн газрын эсрэг эсэргүүцэгчид, Африкийн хэд хэдэн орон, Ойрхи Дорнодод болсон үймээний тухай ярьж байжээ. “CNN” уг бичлэгийг өчигдөр вэбсайтдаа орчуулан тавьсан боловч бодит эсэхийг нь батлаагүй байна. Уг бичлэгийг дөрөвдүгээр сарын 3, 4-ний хооронд хийсэн тухай ислам хэлээр бичсэн байжээ. Бичлэгийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Арабын орнууд дахь “Arab Spring” эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах бодлогоо эрчимжүүлнэ” гэж мэдэгдэл хийхээс нэг хоногийн өмнө Ас-Сахабын сайтад байна.
Бичлэг үнэхээр Бин Ладеных мөн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тус вебсайтад нийтэлсэн аудио бичлэгт лалын шашинтнуудыг эв нэгдэлтэй байхыг уриалсан тухай CNN дэх бичлэгт тэмдэглэгджээ.
Бичлэг дэх яриаг буулгавал, Бин Ладен "Миний муслимчууд аа, бид түүхэн үйл явдлын гэрч болж байна. Бурхны өршөөл та нарыг хүлээсээс чөлөөлж, зовлон шаналалыг арилгана” хэмээн залбирал үйлдсэн байна. Үүний дараа тэрбээр Тунис, Ливи, Алжир болон Хойд Африкийн Магреб дахь үйл ажиллааны талаар ярьжээ. Уг бичлэгийн талаар мэдээлсэн АНУ-ын албаны эх сурвалж “Бин Ладен Арабын ертөнцийг доргиож байгаа үймээн самууны эзэн, өөрийн өшөөт дайсан, Ливийн удирдагч Муаммар Каддафийн эсрэг босохыг уриалаагүй нь сэжиг төрүүлж байна” хэмээжээ.
Н.Энх
Эх сурвалж: CNN