Украин "Газпромд" 2 тэрбум ам.долларыг аравдугаар сараас оройтуулалгүй төлнө гэдгийг Эрчим хүчний еврокомиссар Гюнтер Эттингер мэдээлэв.
Энэ жилийн төгсгөл гэхэд Киев гурван тэрбум ам.доллараас багагүй мөнгийг өрөндөө төлнө. Хэрэв Украин ойрын хугацаанд нийт өрийнхөө 2 тэрбум ам.долларыг нь барагдуулсан тохиолдолд нэг мянган шоо метр хий тутмыг 385 ам.доллараар нийт 5 тэрбум шоо метр хий нийлүүлэхийг зөвшөөрсөн гэж еврокомиссар хэлэв.
Эттингерийн хэлснээр, саадгүй транзит хийхэд Украинд 10-112 тэрбум шоо метр хий хэрэгтэйг еврокомиссар сануулав. Украин, Орос хоёрын Засгийн газрууд Берлинд хийсэн энэ тохиролцооны талаар хариугаа өгөх ёстой гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР