С.Мироновыг С.Шойгу залгамжилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

С.Мироновыг С.Шойгу залгамжилж магадгүй

ОХУ-ын Холбооны зөвлөлийн Холбооны Хурлын огцорсон дарга С.Мироновын оронд “Нэгдмэл Орос” намаас ОХУ-ын Онцгой байдлын тэргүүн С.Шойгугийн нэрийг дэвшүүлэх санал оруулаад байна. Одоогоор Холбооны зөвлөлийн Холбооны Хурлын даргын үүргийг тэргүүн дэд дарга А.Торшин гүйцэтгэхээр болжээ.

“Нэгдмэл Орос” намынхан Холбооны зөвлөлийн Холбооны Хурлын шинэ спикерийг хуулийн дагуу гурван сарын дотор сонгох аж. Гэхдээ ирэх арванхоёрдугаар сарын 4-нд болох ээлжит сонгуулийг хүлээж болзошгүй байгаа гэнэ. С.Шойгугаас гадна спикерийн сонгуульд С.Мироновын орлогч байсан С.Орлова, Ю.Воробьев нарын нэрийг дэвшүүлж магадгүй байна. Петербургийн депутатууд өчигдөр С.Мироновыг Холбооны зөвлөлөөс эргүүлэн татах тогтоол баталснаар тэрбээр парламентын дээд танхим болох Холбооны Хурлын даргын суудал, гишүүний мандатаа алджээ. С.Миронов өөрийн сонгогдсон Петербургийн тойргийг хамгийн их авлигад идэгдсэн гэж хэлснээр ийнхүү унах “нүхээ ухсан “байна. Гэхдээ С.Миронов парламентын доод танхим болох Төрийн Думын депутатын мандат авна гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. С.Миронов 1980-аад онд Монголд геологичоор ажиллаж Монголын нутгийг хөндлөн гулд туулсан хүн юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж