Азийн наадамд амжилттай оролцож буй Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй баг өнөөдөр Непалийн(Балба) багтай тоглох юм.
Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж буй. Манай баг Катар, Казахстаны багийг хожиж, ХонгКонгт хожигдсон билээ. Өнөөдөр Непалийн багийг хожвол хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд шалгарснаар тэмцээнийг зохион байгуулагч орны багтай тоглох юм. Манай тамирчид Недалийн хожих бүрэн боломж бий.
Энэ хэсэгт Казахстан улсын баг дөрвөн тоглолт хийснээс гурван хожил, нэг хожигдолтой 7 оноогоор хэсгээ тэргүүлж байна. Гурван тоглолт хийгээд байгаа ХонгКонг, Монгол Улсын багууд 5 оноотой удаалж байна.
Монгол-Непалийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.15-с эхэлнэ.
09.23 Монгол – ХонгКонг 64-68
09.24 Катар – Монгол 0-20
09.25 Монгол – Казахстан 79-53 (Казахтаны баг Дэлхийд 49, Азид 9-т бичигдэж байна.)
09.27 Непаль(Балба) – Монгол (Улаанбаатар цагаар 15.15)
Шөвгийн наймд:
БНХАУ- А2
Тайвань-Тайланд
Япон-Энэтхэг
БНСУ-А1 тус тус өрсөлдөх юм.
Тэмцээнийг ETV шууд дамжуулж байна.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР