“Аврагч-2014” тэмцээн зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

“Аврагч-2014” тэмцээн зохион байгуулагдана

Орхон аймгийн засаг даргын нэрэмжит, Аврагч тэмцээн уламжлал болгон өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.Энэ жилийн аврагч-2014 тэмцээн 2014 оны 9 дүгээр сарын 27 ны 9 цагт амрын талбайгаас ёслол төгөлдөр эхлэх гэж байна.


Зорилго:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, сум, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн /Анхны тусламжийн нөхөрлөл/-үүдийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж , болзошгүй гамшгийн үед сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, дадлага сургалт эзэмшүүлэх.

2. Гамшгаас хамгаалах хуулийн холбогдох заалтууд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, ОУ-ын "Женевийн конвенц"-ыг хэрэгжүүлэх, анхны тусламжийн нөхөрлөлүүдийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулах үйл ажиллагаа, бэлэн байдлыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, анхны тусламж үзүүлэх.

3. Сум, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах  төлөвлөгөөнд тодотгол хийх, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын ур чадвар хамтын ажиллагааг сайжруулах.

4. Онцгой байдлын албаны онцлог, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж