Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын уралдаан болно

“Цогт тайж” киноны Төвдийн Гүрсоронзонболд хааны 13 дугаар гүнж Дулмаагийн дүрээр олны танил болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын V уралдаан маргааш эхлэх гэнэ. Тус наадам дөрвөн жилд нэг удаа болдог байна.  Уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбоо болон Төв аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гурван үе шаттай явагдах дуулаачдын уралдааны эхний хоёр шалгаруулалт нь Улаанбаатар, эцсийн гурав дахь шатны шалгаруулалт нь Төв аймгийн “Монгол туургатан” театрт болох юм байна.Одоогоор төв, орон нутаг, театр, чуулга, мэргэжлийн сургуулийн 38 уран бүтээлч бүртгүүлжээ. Түүнчлэн ОХУ-ын Буриад, Тува, Халимагаас мэргэжлийн дуучид ирэх аж. Уралдаан энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж