Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит IV их хурал ирэх арваннэгдүгээр сард хуралдахаар болжээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд уг албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн нэрс тодорсон байна. Холбооны одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд дахин нэр дэвшжээ. Тэрээр 1997 онд холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Түүнтэй хамт Т.Лхагвадорж, Э.Амарсайхан, Б.Мэдрээ, Г.Ганхүү болон А.Ганбаатар нарын таван хүн өрсөлдөхөөр болсон байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид:
1. Б.Ганболд – Монголын хөлбөмбөгийн холбооны одоогийн ерөнхийлөгч
2. Т.Лхагвадорж – “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга
3. Э.Амарсайхан – “2050” ТББ-ын захирал
4. Б.Мэдрээ – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
5. Г.Ганхүү – “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч
6. А.Ганбаатар – Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд ерөнхийлөгч нар нэр дэвшсэн байна.
Ч.БОЛ