Хүүхдийн наадмын гандболын тэмцээн өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн наадмын гандболын тэмцээн өндөрлөв

Засгийн
Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын
гандболын холбоо хамтран 2009 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан “Монгол
улсын төрөөс Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар баримтлах
бодлого”-д  багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх талаар тусгагдсан
зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын хүүхдийн спортын IV их наадмын
хөтөлбөрт анх удаагаа гандболын спортын тэмцээн явуулахаар болжээ.
Ийнхүү хүүхдийн спортын наадмын гандболын тэмцээн Буянт-Ухаа Биеийн
тамир, Спортын ордонд тавдугаар сарын 13-14-нд болж, өндөрлөлөө.

Тэмцээний
нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 13-ны өдөр Буянт-Ухаа Биеийн тамир,
Спортын ордонд болж БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МГХолбооны
ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Буянт-Ухаа Биеийн тамир, Спортын ордны дарга
Б.Батпүрэв, Нийслэлийн БТСХорооны дарга Ж.Ганболд болон бусад албаны
хүмүүс оролцсон юм. Нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Монголын
Гандболын холбооноос гандболын спортыг шинэ тутам хөгжүүлж, хөдөө орон
нутагт гандболын спортыг сурталчилан түгээн дэлгэрүүлэхэд идэвхи зүтгэл
гарган ажиллаж буй Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын
болон нийслэлийн Баянзүрх, Сонгино Хайрхан, Хан- Уул, Сүхбаатар
дүүргүүдийн багш дасгалжуулагч нарт сургалтанд хэрэглэгдэх гандболын
бөмбөг тус бүр таван ширхгийг олголоо.  Мөн энэхүү арга хэмжээний үеэр
2007 оноос хойш баг тамирчдаа сайн бэлтгэж өсвөрийн улсын аварга
шалгаруулах гандболын тэмцээнд нэгдүгээр байранд орж таван удаагийн
аварга болж, 2008 оноос хойш шилдэг даслгажуулагчаар шалгарч гандболын
спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэн, баг тамирчдыг тэмцээн уралдаанд
амжилттай бэлтгэн оролцуулсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Биеийн
тамир, спортын газраас “Спортын мастер” цол тэмдгийг олгосон юм.

Тэмцээнд
Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудаас гадна нийслэлийн
Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн найман
байгууллагын эрэгтэй 7, эмэгтэй 8 багийн 160 гаруй тамирчид оролцож ур
чадвараа сорилоо.  Охидын багаас нэгдүгээр байрыг Н.Нямаа
дасгалжуулагчтай Э.Энэбиш ахлагчтай Дархан баг, хоёрдугаар байрыг
Н.Юнгээ дасгалжуулагчтай Б.Үүрийнтуяа ахлагчтай Сонгинохайрхан дүүрэг,
гуравдугаар байрыг Б.Ганхуяг дасгалжуулагчтай А.Халиун ахлагчтай
Дорноговь баг тус тус алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Хөвгүүдийн
багаас нэгдүгээр байр А.Амгалантамир дасгалжуулагчтай Г.Лхагвасүрэн
ахлагчтай Сэлэнгэ баг алтан медаль, хоёрдугаар байр Б.Өсөхбаяр
дасгалжуулагчтай С.Ууганбаяр ахлагчтай Дархан баг мөнгөн медөль,
гуравдугаар байрыг Ц.Цогзолмаа дасгалжуулагчтай Б.Манлай ахлагчтай
Сүхбаатар дүүргийн баг хүрэл медалийн эзэд боллоо.

Монголын гандболын холбооноос шилдэг тоглогчдыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

“Шилдэг хаалгач”
                 1. Э.Энэбиш /Дархан баг/            эм
                                                2. Б.Батсайхан /Дархан баг/        эр

“Шилдэг довтлогч”                 1. Г.Халиун /Дархан баг/              эм
                                                2. Г.Лхагвасүрэн /Сэлэнгэ баг/    эр

“Шилдэг уран тоглогч”          1. О.Сүрэн /Сонгинохайрхан/        эм
                                               2. Б.Манлай /Сүхбаатар дүүрэг/    эр

“Шилдэг дасгалжуулагч”      1. Н.Юнгээ / Сонгинохайрхан /    эм
                                                2. Н.Нямаа /Дархан баг/        эр

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж