Фейсбүүкийн идэвхитэй хэрэглэгч нь хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Фейсбүүкийн идэвхитэй хэрэглэгч нь хүүхдүүд

Consumer Reports – н судалгаагаар Фейсбүүкийн хэрэглэгчдийн 7,5 сая нь 13 – аас доош насны хүүхдүүд байгаа гэсэн байна.

Уг судалгааг дэлхийд хамгийн алдартай судалгааны байгууллага болох ТNS – н 2,089 гишүүдээс түүвэрлэн авчээ. Судалгаагаар Фейсбук хэрэглэгчдийн 5 саяаас илүү хувь нь 10 ба түүнээс бага настай, ойролцоогоор 7,5 сая гэж тогтоожээ. Харин Фейсбукийн үйлчилгээний нөхцөлөөр бол хэрэглэгч 13 ба түүнээс дээш настай байх ёстой гэж заасан байдаг.

Цаашид монголд ямар байгаа тухай судалж болох юм. Фейсбук хэрэглэгчдэд тухайн хүнд харагдахгүй байх сонголт байдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ сайтаас хайгаад олохгүй байх магадлалтай юм. Яг 5 сарын байдлаар Фейсбук сайтыг дэлхий дахинд 678 928 320 хүн ашиглаж байгаа бөгөөд үүнээс 158 680 нь Монголчууд байна. Манай улсын нийт интернэт хэрэглэгчдийн тоо 350,000 гэж үзвэл Фейсбукийг 45 хувь нь ашиглаж байна. Тиймээс та болон танай компани Фейсбук дээр сурталчилгаагаа үүсгэх хэрэгтэй юм.

www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж