Дорноговь аймаг төрөх тасагтай болно

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Дорноговь аймаг төрөх тасагтай болно

Дорноговь аймаг хүүхдийн төрөх эмнэлэгтэй болох цаг ойрхон байна. Энэ сарын 12-нд 50 ортой төрөх тасгийн шав тавих ёслолын ажиллагаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд боллоо. Уг төрөх тасгийг  зураг төсвийн дагуу гурван давхар барихаар тооцоолон улсын төсвөөс нийт нэг тэр бум 285 сая төгрөгийг төсөвлөжээ.  Харин  үүнээс 2011 онд 90,0 сая төгрөг төсөвлөжээ. Барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ЭМЯ зохион байгуулж, Эрдэнэбаяр захиралтай “Мон-Инж-Бар” ХХК шалгарсан байна. Гүйцэтгэгч тал энэхүү төрөх эмнэлгийг 2011-2012 онд барилгын ажлыг гүйцэтгэж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх гэрээ хийжээ. Шав тавих ёслолын ажиллагаанд  аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Алтанцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж