Трансформер мотоцикл

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Трансформер мотоцикл

Америкийн залуу зохион бүтээгч Benjamin Gulak 1 болон хос дугуйт хэлбэрт
хувирах чадвартай трансформер мотоцикл зохион бүтээсэн байна. Тэрээр 4
жилийн өмнө эцгийнхээ хамт азийн орнуудаар аялж явахдаа хятадын томоохон
хотуудын агаарын бохирдлын ихэнхийг шатахуунаар ажилладаг хөдөлгүүр
бүхий жижиг оврын мопед, мотоциклүүд үүсгэж байгааг өөрийн нүдээр үзсэн
үеэс эхлэн шинэ загварын мотоцикл бүтээх санаа төржээ. Uno III
Streetbike загварын энэхүү мотоцикл зориулалтын цахилгаан төхөөрөмжийн
тусламжтайгаар хойд дугуйн тэнцвэрийг хадгалах бөгөөд ганц товчлуур
дарах төдийд урд дугуй хойд дугуйтай зэрэгцсэн байрлалд шилжин
байрласнаар 1 дугуйт хэлбэрт хувирдаг байна. Ийм хэлбэрт хувирсан
тохиолдолд хойд дугуйнууд үндсэндээ нэг дугуйн үүрэг гүйцэтгэх учир
мотоциклийг хангалттай налуулах боломжтой бөгөөд жолоочид богино зайд
хялбархан маневр хийх боломж олгодог байна.

Уг мотоцикл нь 2 болон 3 дугуйт гэсэн 2 хувилбараар бүтээгджээ. Uno буюу
2 дугуйт хувилбар нь урагш, хойш хөдлөх болон бага хурдаар жолоодоход
зориулагдсан бол мотоцикл буюу 3 дугуйт хувилбар нь аюулгүй байдлыг
хангаж, илүү тогтвортой, өндөр хурдтай давхих боломжтой юм. Энэхүү
мотоцикл нэг дугуйт хэлбэрт 48 км/ц хүртэл хурдалдаг бол 3-4 цагийн
хугацаанд цэнэглэж нийт 48-56 км зай туулах чадвартай юм. Одоогоор
зохион бүтээгчийн үүсгэн байгууласан BPG Motors компанид үйлдвэрлэж
эхлэж байгаа бөгөөд худалдаалагдах үнийг 7500 доллараас хэтрүүлэхгүй
байхаар төлөвлөж байна.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж