Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өөрийн байгууллагын харьяа МСҮТ-дөө хүмүүжигчдийг сургалтанд хамруулж “Чадамжийн гэрчилгээ” олгож эхэлжээ. Тус сургалтанд энэ оны есдүгээр сарын байдлаар 329 хүмүүжигч хамрагдаж “Чадамжийн гэрчилгээ”-тэй болсон байна. Мөн 208 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгож, нийт 537 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлжээ. Харин одоогийн байдлаар ШШГЕГ-ийн харьяа МСҮТ-ийн сургалтанд тогооч мэргэжлээр 33 хүмүүжигч хамрагдаж байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ