“Элэг нэгтний өлгий” үзэсгэлэнг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

“Элэг нэгтний өлгий” үзэсгэлэнг нээнэ

Монголын урчуудын эвлэлийн холбооны “Арт галерей”-д маргааш 16.00 цагаас “Элэг нэгтний өлгий” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болох юм байна. Уран бүтээлийн үзэсгэлэнг зураач Д.Энхтайваны зургуудаар дагнан гаргах ажээ. УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван нь 1975 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1984 онд хуучин нэрээр ЗХУ-д Ленинградын Репиний нэрэмжит уран зургийн академийг дүүргэжээ.

Тэрбээр Монголын нутгаар хөндлөн гулд аялж зурсан байгалийн зургуудаараа “Элэг нэгтний өлгий” үзэсгэлэнгээ гаргах юм байна. “Монголын баялаг Оюутолгой, эд мөнгө биш гагцхүү монголчуудын эв нэгдэл, элэг нэгтэй сэтгэл болохыг уран зургуудаараа харуулахыг зорьсон” гэж зураач Д.Энхтайван хэлж байлаа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж