Парагвай голоор хөвж явсан жуулчны завь шуурганы үеэр осолдож, живснээс гурван хүн амь үрэгдэж, 11 хүн сураггүй болжээ. Завь живэх үеэр 13 хүн голын эрэг рүү сэлж гарснаар амь аврагдсан аж. Хоёр орны албаныхны мэдээлснээр жуулчны завинд Парагвайн хөлгийн багийн 11 хүн, Бразилийн 16 жуулчин зорчиж явсан байна. “Пантаналын мөрөөдөл” нэртэй жуулчны завь Бразилийн хилийн ойролцоо хөвж явахдаа шуурганд өртөн живжээ. Сураггүй болсон жуулчдыг эрж хайх ажиллагаанд Бразилийн талаас 21 гал сөнөөгч, 14 шумбагчийн бүрэлдэхүүнтэй дөрвөн аврах баг ажиллаж байгаа аж. Бразилийн жуулчид хамтран Парагвайгаас завь хөлслөн 10 өдрийн турш загас агнуурын бүсээр аялж явжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС