ЭМД-ийн шимтгэлээ тогтмол төлсөн иргэдийг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

ЭМД-ийн шимтгэлээ тогтмол төлсөн иргэдийг урамшуулна

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол төлж ирсэн иргэддээ урамшуулал зарласан байна.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтын газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалын урамшууллыг энэ жил арай хэлбэрээр зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч шимтгэлээ жил бүр тогтмол төлсөн бөгөөд да­раалсан гурван жилийн ху­га­цаанд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйл­чил­гээний зардал гар­гуу­­лаагүй тохиолдолд урам­шуул­лын үзлэгт хамрагдах эрх­тэй байдаг.

Энэхүү заалт өнөөд­рийг хүртэл хэрэгжиж бай­гаа. Гэхдээ харьцангуй ба­га хэмжээний төлбөртэй, зөв­хөн улсын чанартай нэгдсэн эм­нэл­гүү­дээс урамшууллын үйл­чил­гээг авдаг байсан. Тий­мээс чирэгдэл ихтэй, эм­нэл­гүүдэд ачаалал ихтэй бо­лох зэрэг хүндрэл үүсдэг бай­лаа.

Тиймээс энэ жилийн ху­вьд арай өөр хэлбэрээр зохион байгуулна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталсан.

Нөгөө талаас нэг даатгуулагчид ногдох даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ 80 мянган төгрөг болж нэмэгдсэн. Өмнө нь 22 мянган төгрөг байсан учир харьцангуй бага хэмжээтэй байсан юм.

Мөн урамшууллын үйлчилгээг зөв­хөн төрийн өмчийн эм­нэл­гүүдэд үзүүлж байсан бол энэ жилээс эхлээд сүүлийн үеийн дэвшилтэт техник хэ­рэгслүүдтэй, лаборатори бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй урамшууллын үйлчилгээг хамтран зохион байгуулахаар болоод байгаа.

-Урамшууллын үйлчилгээг иргэд хэчнээн төгрөгт баг­таан авах ёстой байдаг вэ?

-Нэг даатгуулагч ногдох урамшууллын зардлын хэм­жээг Сангийн, Эрүүл мэндийн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд баталдаг. Энэ жилийн хувьд нэг даатгуулагчид ногдох зардлын хэмжээг 80 мянган төгрөгөөр тооцож байгаа.

Энэ жилийн хувьд нэг даатгуулагчид ногдох зардлын хэмжээг 80 мянган төгрөгөөр тооцож байгаа.

Тиймээс урамшууллын багц гэдэг нь эрүүл мэндийн нэг удаагийн бүрэн үзлэгт оруулах арга хэмжээ юм. Энэхүү бүрэн үзлэг гэдэгт оношлогоо шинжилгээнүүдийг хэлж байгаа. Бид тус оношлогоо шинжилгээний багцыг мөн шинэчилсэн. Тодруулбал, гурван нэр төрлийн багц бий. Даатгуулагч эдгээр багцаас сонгох боломжтой.

-Багцууд ямар ялгаатай вэ?

-Эхний багцыг ерөнхий багц гэж хэлж болно. Учир нь харьцангуй залуу даат­гуу­лаг­чийн ху­вьд ерөн­хий /шээс­ний, цус­ны, био­химийн/ шин­жилгээнүүдийг өгөөд, өөрийгөө эрүүл эсэхийг тогтоолгоод авах боломжтой. Дараагийн багц нь хавдрын шинжилгээг өгч болно. Өөрөөр хэлбэл, ерөнхий шинжилгээнүүд дээрээ хавд­рын шинжилгээ өгөөд өөрийн­хөө эрсдлийг тогтоож болно. Сүүлийн багц нь ерөхий багц дээр харшлын шинжилгээг өгөх юм. Учир нь сүүлийн үед харшлын өвчлөл нэлээд түгээмэл болоод байгаа.

-Урамшуулал авах үйлч­лүү­лэгч эдгээр багцаас зөвхөн нэгийг нь сонгох боломжтой гэсэн үг үү?

-Даатгуулагч өөрт тохирсон шинжилгээний нэг л багцыг сонгох юм. Өөрөөр хэлбэл, бие нь тийм ч их зовиургүй залуу даатгуулагч бол ерөнхий шинжилгээг, ахимаг настай хавдартай байж болзошгүй гэх насныхан хавдрын, ямар нэгэн зүйлээс харшлаад хэцүү байгаа бол харшлын гээд багцуудаас сонгож оношлуулах боломжтой болсон.

-Хувийн хэвшлийн эмнэл­гүүд урамшууллын үйлчил­гээ үзүүлнэ гэлээ. Ямар эмнэлгүүд нэмэгдэв?

-Өмнө нь урамшуулын үйлчилгээг зөвхөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг буюу улсын эмнэлгүүдээс авдаг байсан. Тиймээс ч хүмүүс тэр бүр урамшуулын үйлчилгээг авч чаддагүй байсан юм. Учир нь улсын эмнэлэг ачаалал ихтэй.

Оочер, дугаар их байдаг учир тэр бүр урамшууллын үйлчилгээ авах гэж байгаа иргэдэд үйлчилж чаддаггүй хүндрэл үүсдэг байсан. Тиймээс ч уг арга хэмжээнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг татан оролцуулж байгаа. Хувийн эмнэлгүүдийг сонгохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан эмнэлгүүдийг сонгох комисс ажиллаж байгаа.

Уг комисс хүсэлтээ гаргасан эмнэлгүүдээс сонголт хийгээд, даатгуулагчийн хэрэгцээг хан­гах лабораторитай, шин­жил­гээ хийгээд, дүгнэлт гаргаад, даатгуулагчид зөвлөгөө өгөх боломжтой эмнэлгүүдээс сон­голт хийсэн. Өнөөдрийн байд­лаар улсын хэмжээнд 71 эмнэлэг урамшууллын үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрээс нийс­лэлд 41, хөдөө орон ну­тагт 30 эмнэлэг нь байгаа. Тий­мээс даатгуулагчид эдгээр эмнэлгүүдээс урамшууллын үйл­чилгээгээ авч болно.

-Урамшууллын үйлчилгээ үзүүлж буй эдгээр эмнэл­гүү­дийн нэрсийн жагсаалтыг хаанаас харах боложтой вэ?

-Энэ талын мэдээ, мэдээл­лийг иргэд, даатгуулагчдад хүргэх үүднээс нэлээд олон янзаар явуулж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт болох www.ndaatgal.mn, Нийгмийн даат­галын ерөнхий газар гэсэн нэртэй фэйсбүүк хуудас бай­гаа.

Түүнчлэн төв байр дээр иргэдэд бүх төрлийн үйл­чил­гээг үзүүлэх нэг цэгийн үйл­чилгээ ажиллаж байна. Мөн ТҮЦ машин ажиллаж байгаа. Тус ТҮЦ машинаас нийгмийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг даатгуулагчдад өгнө.  Бүх нийгмийн даатгалын хэлтсүүд иргэдэд мэдээллээ өгнө. Тиймээс иргэд эдгээр мэдээлэл өгч буй цэгүүдээс мэдээллээ аваад тухайн хувийн эмнэлэг эрүүл мэндийн багцуудаас алийг нь үзүүлэх боломжтой эсэхийг мэдээд, эмнэлгээ сонгоод үйлчлүүлэх боломж бүрдсэн.

-Урамшууллын үйлчилгээ авах иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Өөрийн оршин суугаа ну­таг дэвсгэрийн Нийгмийн даат­галын хэлтэс, тасаг, байцааг­чаас болон www.ndaatgal.mn хаягаар орж урамшууллын эр­хээ хангасан эсэхээ шалгаж бол­но. Хэрэв урамшууллын эрхийг хангасан бол оршин суугаа нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад хандан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ “Урамшууллын эрх” баталгаажилт хийлгэнэ.

Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж