Төрийн албан хаагчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид сургалтад хамрагдав

Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын мэдлэг боловсролыг  дээшлүүлж үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, төрийн албаны хуульд заасны дагуу ил тод байх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зэрэг зарчмыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг энэ сарын 14-15-ны хооронд Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгууллаа.

Тус сургалтад аймгийн ЗДТГ, 14 сум, агентлаг, хэлтсийн  төрийн захиргааны нийт 300 гаруй албан хаагчид оролцов. Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт “Саран хөхөө” театрт эхэлж үдээс хойш хэсэгчилсэн сургалтууд тусгай хөтөлбөрийн дагуу явагджээ. Үүнд, төрийн захиргаа, санхүү, татвар, нийгмийн даатгал зэрэг салбар чиглэлээр явагдсан сургалтуудаар учирч буй бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах тухай дэлгэрэнгүй ярилцаж санал бодлоо солилцсон байна. Тус нэгдсэн сургалтын үйл ажиллагааны хүрээнд төрийн албаны  зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлт, санхүү төрийн сангийн ажил үйлчилгээ, гадаад харилцааны асуудлыг хэрхэн явуулах, төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг хэрхэн баримтлах, мэдээллийн технологийн шинэчлэл зэрэг төрийн албаны бүхий л чиг үүргийн дагуу холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийж, зөвлөгөөний эцэст сургалтын үйл явцын талаар дүгнэлт гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж