Сагсан бөмбөг: Монгол-БНХАУ-ын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөг: Монгол-БНХАУ-ын тоглолт болно

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэлнэ.

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд 16 улсын баг оролцож байгаагаас урьдчилсан шатны найман багаас Монгол, Кувейт, Энэтхэг, Казахстан улсын шигшээ багууд хоёрдугаар тойрогт шалгарсан билээ. 12 баг дахин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд БНСУ, Йордан болон Монгол Улсын шигшээ баг “D” хэсэгт багтсан юм. Энэ хэсэгт БНСУ хоёр хожил, Монгол нэг хожил авч дараагийн тойрогт шалгарсан бөгөөд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Йорданы баг шөвгийн наймд шалгарч чадаагүй юм.

Шилдэг найман баг дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. “G” хэсэгт БНХАУ, Монгол, Иран, Япон, “H” хэсэгт Казахстан, БНСУ, Филиппин болон Катар улсын шигшээ багууд шалгарлаа. Эндээс харахад урьдчилсан шатнаас шалгарсан Монгол, Казахстан улсын шигшээ багууд шөвгийн наймд шалгарчээ.

Өнөөдөр дөрвөн тоглолт болох бөгөөд “G” хэсэгт БНХАУ-Монгол, Иран-Япон, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катар улсын тоглолт болно.

Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 13.00 цагаас Инчён хотын Хвасонг спортын ордонд болох юм.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж