Британийн ITV телевизийн “Авьяаслаг британичууд” нэвтрүүлэгт бүдүүлэг боловч хатуу шүүмжлэл үгүйлэгдэж байгаа талаар үзэгчид нь гомдоллох болжээ. Харин нэвтрүүлгийн хамгийн зэвүүн гэх тодотголтой шүүгч Саймон Коул ирэх улирлын шалгаруулалтыг шүүх болсон нь үзэгчдийг хамгийн ихээр баярлуулж байгаа гэнэ. Энэ сарын 30-наас эхлэх тус шоуны шинэ шүүгчдийн багт Саймон Коулаас гадна Аманда Хоулден, Майкл Макинтайер, Дэвид Хейзелхофф нар орох юм байна. Үзэгчид “Би Саймон Коул. Би энд бурхнаас илүү эрхтэй. Наад хөгжмөө боль. Намайг залхааж орхилоо” гэх мэт хорон үгнүүдийг ихэд үгүйлж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, ITV телевиз “Авьяаслаг британичууд”, “X-Factor” нэвтрүүлгийг 2013 он хүртэл гаргахаар “Syco Entertainment”-тэй гэрээ байгуулсан юм байна. 2009 онд Сузан Бойлыг “нээсэн” “Авьяаслаг британичууд” нэвтрүүлгийн үзэгчийн тоо 19.2 саяд хүрч байсан бол 2010 онд энэ тоо 15 сая болтлоо өсчээ.
Н.Энх