Барилгын салбарын удирдлагууд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын удирдлагууд зөвлөлдөнө

Жил бүр зохион байгуулдаг барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш болно. Зөвлөгөөнд оролцогчид өнгөрсөн оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцах ба гол сэдэв нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр байх аж.

Удирдах ажилтны зөвлөгөөнд Шадар сайд М.Энхболд оролцож үг хэлэх бол хотын мэр Г.Мөнхбаяр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн оролцоо сэдвээр илтгэл тавих юм байна. Зөвлөлгөөний үеэр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцохоо илэрхийлсэн аж ахуйн нэгжүүдын  нэгдлүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт хамтдаа” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Удирдах ажилтны зөвлөгөөний зэрэгцээ “Мишээл экспо” төвд үзэсгэлэн яармаг ажиллах юм байна.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж