1. Хүүхдийг зөв хоолло
Суулгалттай хүүхэд шингэнээ алдаж хурдан хугацаанд тэрдаг ба хоолны дуршлаа алддаг. Ийм үед хүүхдийг буруу хоолловол өвчнийг улам хүндрүүлэх бөгөөд хүүхэд илүү их хэмжээгээр тэрж сульдаж ядардаг.
Хүүхдэд шингэц сайтай хоолыг бага багаар ойр ойрхон өгөх нь зүйтэй.
Хүүхдэд
Бантан
Зутан
Тараг
Будааны шүүс
Усан шөл өгнө (шөлийг бэлтгэхдээ тосгүй мөн махаа угаасны дараа шөл хийвэл шингэц сайн байдаг)
2. Суулгалт өвчнөөс сэргийлье
• Хүүхдийг нэмэгдэл хоолонд дасгаж оруул
• Ахуйн усаа ангид хадгалах
• Гараа зөв угаах (хүүхдээ хооллохын өмнө угаах)
• Эрүүл ахуйн шаардлага хангасан жорлон хэрэглэх
• Хүүхдийг баасыг зөв цэвэрлэж зайлуулах
• 4-6 сар хүртэл дан хөхөөр хооллох ба боломжтой бол 2 нас хүртэл хөхөөр хооллох
• Хүнсний зүйлийг зөв бэлтгэх хэрэгтэй.
Хүнсний зүйлийг хадгалах, хоол хийхдээ дараах 5 зөвийн дүрмийг баримталснаар хоол хүнсээр халдварлах өвчнүүдэс хамгаалах сэргийлэх бүрэн боломжтой.
I. Хоол хийхийн өмнө гараа угаах
II. Болсон болон болоогүй бүтээгдэхүүнийг тусад нь бэлтгэх ба хадгалах
II. 70-аас дээс хэмд хоолыг болгох, сайн болгож хэрэглэх
IV. Хоол хүнсийг хүйтэн сэрүүн нөхцөлд хөдгөлөх. 5-60 хэмийг аюултай гэж үздэг ба үүнээс доош хэмд хадгалаж дээш хэмд болгож хэрэгдлэх
V. Найдвартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн ус хэрэглэх